Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд ДӨРВӨН хоног үлдлээ.Тэгвэл тус наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байгаа аж.
Тодруулбал, Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компанийн жолоочгүй автобус “Аutonomous” Токио-2020 олимпын наадмын тамирчдын тосгонд тамирчдыг тээвэрлэх үүргийг гүйцэтгэж байна гэж МҮОХ-ноос мэдээлэв.