Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нүүрийг сүүлийн арав шахам жилийн турш тахалсан Мөнхбатын Уранцэцэгт нэг л зүйл дутуу байлаа. Тэр нь олимпын наадмын медаль. Тэгвэл шинэхэн Хөдөлмөрийн баатар маань “Токио -2020” олимпын дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпын Хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав.
Ингэснээр тэрбээр олимпын наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпын наадмаас авч байна.