Украйн улс сүүлийн үед барби охидуудаараа алдартай болоод байгаа билээ. Бидний сайн мэдэх Валера Луканова, Анастасия Спагинаг санаж байгаа байх. Тэгвэл тус улсын гурав дахь барби эмэгтэй Алена Ковалеская хэмээх 20 настай бүсгүй олны анхаарлыг ихэд татах боллоо.
Тэр урьд урьдны барби эмэгтэйчүүдээс эрс ялгаатай гэнэ. Учир нь Алена ямар ч мэс засалд ороогүй жинхэнэ эхээс төрсөн хэвээр байгаа бөгөөд барбитай адил харагдахын тулд ганцхан нүдээ л том харагдуулах аргаар буддаг байна.
Гэвч түүнийг харсан хэн ч болов өөгүй жижиг хамартөгс нүүрний хэлбэрийг нь хараад мэс засалд орсон хэмээн боддог аж. Ингээд нэг ч мэс засалд ороогүй ердөө нүүр будалтын тусламжтайгаар барби шиг харагддаг Алена Ковалескаягийн зургуудыг үзэцгээе!