Чөлөөт бөх: “Осло-2021″ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид тодорлоо

Монголын чөлөөт бөхийн холбоо “Осло-2021” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академийн “Champions Camp”-д зохион байгууллаа.

Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар Улсын онцгой комиссын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан юм.

Эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчин Д.Оргилох “Mongolia Open” ОУТ-ий олон удаагийн медальт, насанд хүрэгчдийн улсын аварга Б.Нямбаяр, Л.Төртогтох гээд туршлагатай олон хэмжээний мастеруудыг ялж дэлхийн дэвжээнд зодоглох тийзээ захиалав.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд 50 кг-д “Женко” клубийн 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал ОУХМ Ц.Намуунцэцэг, спортын мастер Б.Мөнхнар нарыг ялсан.

57 кг-д Токиогийн олимпод зодоглосон Баянхонгорын Б.Хонгорзул хэсгийн барилдаанд ОУХМ Э.Даваачимэгийг ялсан. Тэгвэл шигшээд тэд дахин таарахад хашир мастер Э.Даваачимэг өрсөлдөгчөө 5:1-ээр туршлага заан ялж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болсон.

Хамгийн сонирхолтой жин 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпод оролцсон ОУХМ Х.Болортуяа нар бие биеээ тойрч ялсан бөгөөд Э.Гантуяа онооны чанараар аваргалсан.

65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны 19 настай тамирчин Т.Энхжин энэ жилийн Азийн аварга З.Болортунгалагийг шигшээ барилдаанд ялж аваргалав.

20 жингээс 19 нь дэлхийн аваргад оролцох эрхээ авсан бол ганцхан эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хяналтын барилдаанд түрүүлсэн “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал “Токио-2020” олимпын хүрэл медальт ОУХМ Б.Болортуяатай сорилт барилдаан хийж хэн ялсан нь Ослог зорино.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …