“Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, “Digital Nation-2021” нэр дор энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээний талаар өнөөдөр /2021.09.07/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Мобиком корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа, Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, Инфинити Сольюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Габит, Ай Эн Мобайл нэтворк ХХК-ийн Маркетингийн захирал Б.Мандуул нар хэвлэлийн хурал хийлээ.

ХХМТГ-ЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ: 2020 оноос өмнө төр дижиталчлалын бодлогодоо төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч ирсэн бол одоо үүнийг салбар харгалзахгүй хөгжих шаардлагатай улс орны хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна. Тиймээс ч Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан. Энэ ажил “Digital Nation-2021” арга хэмжээгээр эхэлж байна. Үндэсний хэмжээний технологийн энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийнхэн манлайлж, төр хамтран оролцож буй нь онцлууштай.

“ЮНИТЕЛ” ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХБАТ

Энэ арга хэмжээ нэг талаасаа уламжлал ёсоор, нөгөө талаас шинэчлэгдсэн байдлаар болох гэж байна. Төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг энэ болж буй юм. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийх томоохон ач холбогдолтой арга хэмжээ болох гэж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд цаашид дижитал шилжилтийн асуудлаар ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих гэж буйд баяртай байна.

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ

Манай улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэний 100 жилийн ойн хүрээнд цахим шилжилт хийх ажил ид өрнөж байна. Цар тахлын цаг үед технологийн хэрэглээ нэмэгдэх амьдралын шаардлага ч үүслээ. Төр засгаас цахим үндэстэн болох санаачилга гаргаж, хувийн хэвшлийнхэн энэ ажилд хүч түрэн хамтарч буйд сэтгэл хангалуун.

“МОБИКОМ” КОРПОРАЦИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Б.БАЯРМАА

Цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг эргэлт буцалтгүй өөрчлөгдлөө. Өнгөрсөн жилийн хугацаанд Мобикомын хэрэглэгчид цахим сувгаар үйлчилгээ авах нь 40 гаруй хувиар өссөн. Нэгэнт ийм том өөрчлөлт рүү явж буй учраас хэрэглээг илүү хялбарчилж, сэтгэл ханамжтай болгохын тулд шинээр гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ “Digital Nation-2021” арга хэмжээн дээр танилцуулна. 5G технологид суурилсан зөвхөн гар утас, энгийн хэрэглээний төдийгүй ухаалаг амьдралын хэв маяг, оффис үйлчилгээ, шийдлүүдтэй зорин ирж танилцаарай.

“INFINITE SOLULTION” ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТУЗ-ИЙН ДАРГА Б.ГАБИТ

Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж байна. 2021 онд Монгол Улс хаана явна вэ, дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлж байна вэ гэдгээ үзэх, танилцах боломж бол “Digital Nation 2021” юм. Манай компани 2007 оноос хойш нэг том зорилготой ажиллаж байна. “Silicon valley” шиг өөрсдийн гэсэн “Монгол valley” бүтээх зорилго. Үүнд хүрэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг бид энд танилцуулна. Энэ арга хэмжээнд компаниуд, технологийн салбарынхан, монголчууд бүгдээрээ МОНГОЛ гэсэн нэгэн зорилготой оролцож, дэлхийд гарахын төлөө ажиллах болно.

“АЙ ЭН МОБАЙЛ НЭТВОРК” ХХК-ИЙН МАРКЕТИНГИЙН ЗАХИРАЛ Б.МАНДУУЛ 

Бид 5G технологийн туршилтыг хийх гэж байна. 5G -ийн холболт хийснээр иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирч болох вэ гэдгийг хамгийн бодит төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр иргэд олон нийтэд “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр танилцуулах болно.

“INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР

Бидний хувьд энэ арга хэмжээ бол баярт үйл явдал. Бид өөрсдийн ажил, бүтээгдэхүүн үйлчилгээгээ энд дэлгэн танилцуулах болно. Бид өнөөдөр оюун ухаан, технологиороо дэлхийд өрсөлдөх шаардлага урган гарч байна. “Digital Nation 2021” –ийг энэ өрсөлдөөнд өөрсдийгөө бэлтгэх, олон нийтэд дижитал шилжилтийн тухай ойлголт өгөх хамгийн том талбар байгаасай гэж хүсэж байна. Үүгээр дамжуулаад ард иргэддээ мэдээлэл өгөх, компаниуд хоорондоо мэдээлэл солилцох, улс орноо хөгжүүлж, дэлхийд сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг хамтдаа боловсруулах ийм үйл явдал болно гэж харж байна. Цахим үндэстэн гэдэг нь компаниуд тус тусдаа хөгжих биш, хүчээ нийлүүлж, төрийн дэмжлэгтэй ажиллах, нэг үндэстэн болж дэлхийд өрсөлдөх үйл ажиллагаа юм.

срочно нужны деньги на карту сегодня credit-n.ru моментальный займ на киви кошелек онлайн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …