Олон улсын сансар судлалын НАСА агентлаг Марс гаригийн гадарги дээрээс авсан хамгийн хачирхалтай 7 зургийг дэлгэжээ. Эдгээр зурагт буусан чулуулгууд буюу дүрс нь дэлхий дээрхи амьтадтай их төстэй бөгөөд олон жилийн өмнө үхэж, чулуужсан мэт харагдах ажээ.
Гүрвэл
Харх
Гүрвэл болон харх энэ гаригт өмнө нь амьдарч байсан бололтой. Эхэлж харахад энгий нэг чулуу мэт харагдсан ч сайтар ажиглан харахад амьтан болох нь мэдэгдсэн юм.
Марс гаригийн үзэсгэлэнт бүсгүй
Нүүр: 1976 оны 7-р сарын 25-ны өдөр авсан зураг.
Зүрх: Хүний гараар дүрслэсэн мэт зүрх
Толгой
Хоёр нүдний ором, хамрын нүх, ам гэж хэлж болохуйц зүйл гээд яг л хүний гавал шиг харагддаг. Гэхдээ яг чулуу эсвэл хүний гавал гэж хэлэх боломжгүй үүнийг бодитоор барьж авч судлаж чадаагүй тул юу болохыг нь хэлэхэд хэцүү юм.
Дээрхи зургуудыг яг юу болохыг батлаж чадаагүй ч Марс гариг дээр амьдрал байсан гэдэг нь үнэн. Мөн одоо ч амьдрал үргэлжиж байж болзошгүй юм.