“Ён Бин Гуан” солонгос хоолны газар үлдэгдэл хоолоо халааж өгдөг байжээ

imagesЭрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран өнгөрсөн аравдугаар сараас эхлэн томоохон зах, хүнсний дэлгүүрүүд болон Солонгос, Хятад хоолны газруудад эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, орчин нөхцлийн хяналт шалгалт явуулж эхэлжээ.

Шалгалтаар томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүн махны чанар алдагдсан зөрчлүүд түгээмэл илэрч байгаа аж. Харин Баянгол дүүрэгт  орших “Ён Бин Гуан” гэх Солонгос хоолны газар үйлчлүүлэгчиддээ үлдэгдэл хоол халааж өгдөг байсан нь илэрсэн байна. Мөн тус хоолны газар бичиг баримтын зөрчилтэй, ресторан нь зориулалтын бус газар байсан гэнэ.

Дээрхи шалгалтыг “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль” өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэнтэй  холбоотойгоор явуулж байгаа юм банйа.

index

Санал болгох мэдээ

COP17-ын Ногоон бүсэд нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван …