Ашигт малтмал баяжуулагчдын чуулган болно

жМонголын ашигт малтмал баяжуулагчдын чуулган 12-р сарын зургааны өдөр Эрдэнэт хотноо болох гэж байна. Чуулганаар “МАМБХ-ны дүрмийг шинэчлэн батлах, МАМБХ-ны салбар зөвлөлүүдийг үйлдвэр, албан байгуулагуудад байгуулах, мэргэжлийн клуб зэрэг нэгдлүүдийг бий болгож, богино хугацааны мэргэшүүлэх сургалт, хэлэлцүүлэг, семинар, зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага бүтээх, тэдгээрийг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, МАМБХ-ны мэдээллийн системийг боловсронгуй болгох, туршлага солилцох аялал зохион байгуулах, мэргэжлийн ажилтан солилцох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар онцлон ярих юм байна.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …