Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр Юн Сук Ёл сонгогдлоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гаригт болж, сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-ын нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа.

Юн Сук Ёл өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёноос 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар илүүрхэж, ялалт байгуулжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сонгогчдын 77.1 хувийн ирцтэй байсан талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёл 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Сөүл хотод төржээ. Тэрбээр Сөүлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн байна.

Юн Сук Ёл 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёл ирэх тавдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөнө. 

Санал болгох мэдээ

Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ …