Хэн дуртай нь эцэг, эх болдоггүй

Та доорхи бичлэгийг үзээд хэн дуртай нь эцэг, эх болчихдоггүй гэдгийг бүр сайн мэдрэх болно. Хүнээр хүн хийнэ гэдэг үнэхээр агуу бас хариуцлагатай зүйл юм. Тиймээс хүүхэд хэмээх хамгийн сайхан бэлгийн үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд доорхи бичлэгийг оруулж байна.
Вард Майлес Миллер хэмээх хүү төрөх хугацаанаасаа 15 долоо хоногийн өмнө, 600-хан грамм жинтэй төрсөн байна. Аз болж хүү амьд байсан бөгөөд гурван сар 5 хоног буюу 107 хоногийн турш нялхсын эрчимт эмчилгээний тасагт, эмч сувилагч болоод эцэг эхийнхээ уйгагүй асаргаан дор байсаар эрүүл саруул болсон байна. Хүүгийн аавболох Бенжамин хүүгээ анх мэндлэсэн цагаас эхлэн өдийг хүртэл бүх процессийг хальсанд буулгаж байснаа эвлүүлэн богино хэмжээний кино хийжээ.

Одоо Майлес хүү нэг нас дөрвөн сартай эрүүл чийрэг өсөн торинож байна.
index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …