ОХУ-ын Нижегород хотод нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хотын цагдаагийн ажилтнуудад энэ сарын 25-ны өдөр “шинээр баригдаж байсан барилгын суурийн хэсгээс бетонд цутгачихсан 33 настай эрэгтэй хүний цогцос олдлоо” хэмээх хүн амины хэргийн дуудлага ирсэн байна.
Цагдаа нар дуудлагын дагуу очиж, хэргийн газарт үзлэг хийн цогцсыг шүүх эмнэлэг рхүү хүргүүлсэн аж. Одоогоор тус хүн амины хэрэг 10 хоногийн өмнө үйлдэгдсэн болох нь тогтоогдоод байгаа бөгөөд хохирогчийн биед эхлээд хүнд зэвсгээр гэмтэл учруулж, амийг нь хороож дараа нь бетонд цутгасан болох нь тогтоогдсон гэнэ.
Мөн хэргийг цалингаа авахыг шаардсан есөн барилгачин хамт үйлдсэн хэмээн сэжиглэгдэн, байцаагдаж байгаа бөгөөд тэд хэргийг үйлдэхдээ согтуу байсан гэнэ.