“Skytel”-ийн тулгалт

Утасгүй интернэтийн модем нь иргэний интернэт хэрэглээнд чухал ач холбогдолтой нь дамжиггүй.  Үүнд тулгуурласан  үйлчилгээг үүрэн телефоны оператор компаниуд ээлж дараалан интернэт хэрэглээний модемоор дамжуулан  гаргасан. Тэдний гаргаж байгаа модемууд нь анх гарч байсан үеэ бодвол өнөөдөр үнэ ханш, үйлчилгээний төрлийн  хувьд  илүү уян хатан шинжтэй байгаа бол  харин Skytel компаниас гаргаж байгаа модем нь эсрэгээрээ, ямар ч  сонголтгүй,  авбал ав, авахгүй бол боль гэж  иргэдэд  тулгасан байдалтай байх юм.

Уг нь  өнөө цагт  хэрэглэгчиддээ тулгуурласан үйлчилгээ  байгууллагын хөгжлийг тодорхойлох болсон. Гэтэл “Skytel” энэ мэт үйлчилгээ нь улам бүр хэрэглэгчидээсээ холдсоор байгаа нь хачирхалтай.

web_banner_copy

“Ухаалаг хэрэглээ”-г иргэнд хүргэхийг  уриагаа болгосон энэ компанийнханы урагшгүй үйлдэл нь хэрэглэгчдийнхээ дургуйцлийг улам бүр төрүүлсээр байна. Тэдний гаргасан интернэт модемийн үйлчилгээний талаар баримт түшин хэдэн зүйл хэлье

modem

Интернэтийн модем хэрэглэгчдийн хувьд  тодорхой онцлог бий. Юу гэвэл 1 сар буюу 30 хоногийн 10 GВ-ийн интернэтийн эрхийг заавал сардаа багтаах биш, хэрэглээнээсээ хамаарч 2-3 хоногт дуусгах, эсвэл 2-3 сар дата дуусалгүй байх  тохиолдол  бий. Хэрэглэгч үүнтэй уялдуулан өөрийн хэрэглээгээ сонгодог байвал зүгээр. Сарын өмнө хоноггүй 5 gв  дата эрх 15 мянган төгрөг байсан бол одоо ийм үйлчилгээ байхгүй болсон гэнэ.

Нэгэн хэрэглэгчийн модемны хугацаа ирэх оны 6 сард дуусах  урт хугацаатай  байсан тул хоноггүй модемийн сонголт  авахыг хүсэхэд өдгөө ийм сонголт байхгүй болсон учраас  тухайн хэрэглэгч  заавал хоногтойг авах ёстой болсон гэнэ.  Өмнө нь  15.000 төгрөгөөр хоноггүй 5 GB-р  модемоо цэнэглүүлдэг байсан бол   одоо 15 мянган төгрөгөөр 30 хоногтой 3 gв датагаар   цэнэглэх боломжтой, харин 20 мянган төгрөгөөр мөн л 30 хоногтой  5 gв цэнэглэх эрх авах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн  модемийн хугацаа хангалттай байсан ч хамаагүй заавал хоногтой дата эрхээр модемоо цэнэглэх ёстой гэсэн тулган шаардалтанд өртөж байгаа юм.

IMG714

Бодит байдал ийм атал Skytel-ийнхэн яаж “хэрэглээнд нийцсэн дата үйлчилгээний багц” гэж  худлаа рекламдаж чадаж байна вэ. Хэрэглэгчдийнхээ хэрэглээний сонголтонд тулгуурлаж үйлчилгээгээ явуулахаас илүүтэй өөрсдийнхөө санал болсгосон үйлчилгээг иргэдийг ав гэж шахамдуулж байгаа Skytel-ийн буруу менежмент хир  хол явах бол доо.

А.Галт

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …