Ван И: Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжихээ дахин нотолсонд талархал илэрхийлж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.07/ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ.

Албан ёсны айлчлал өнөөдөр /2022.08.08/ үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Төрийн ордонд хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдэгдэл хийсэн юм.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И: Монгол Улсад хоёр жилийн дараа айлчилж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөж байгааг харахад таатай байна.
Би Монгол Улсын тал нутагт ирж эрч хүчийг мэдэрлээ. Монгол Улсын сайн хөршийн хувьд БНХАУ бол Монгол Улсын гаргаж буй ахиц дэвжилд маш их баярлаж байна.
Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад-Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна.
Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, Хятадын талаас дэвшүүлж байгаа “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна.
Талууд уулзалтын үеэр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон.
Мөн хоёр улс бие биенээхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Монгол Улсын талаас “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Тайвань, Шинжаань, Хонгконгтой холбоотой Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж, талархал илэрхийлж байна.
Талууд хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хилийн боомтууд нээх, төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын хоорондын тээврийн гинжин хэлхээг хадгалахад хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төмөр зам нь Монгол Улсын хөгжилд маш чухал ач холбогдолтой.
Байгаль орчны чиглэлээр хамтар ажиллах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээ талууд зөвшөөрлөө. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ард түмэнтэй холбоотой төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг зөвшөөрлөө.
БНХАУ болон Монгол Улс нь цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлж, Хятадад суралцдаг Монголын оюутнуудыг танхимаар хичээллэхийг дэмжлээ.

Хоёр улс олон улсын түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, олон талт үзэл санааг баримтлан нээлттэй олон улсын санаачилгыг дэмжин, Хятадын талаас дэвшүүлж байгаа Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжин, хөгжиж байгаа орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …