АНУ-аас Монгол Улсад суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески өнгөрсөн амралтын өдрөөр нутаг буцжээ.
Тэрбээр нутаг буцахынхаа өмнө гэргий Элоисагийн хамт монголчуудад зориулсан видео мэндчилгээ үлдээсэн байна.
Майкл Клечески“Дипломатчид дэлхий даяар томилогдон ажилладаг. Бидний хувьд энэ удаагийн томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг юм. Учир нь бид адилхан ардчилсан улсууд учраас Монголын ард түмэнтэй хамтын үнэт зүйлс ихтэй. Монгол орон маш үзэсгэлэнтэй учраас бид азтай, бид шинэ зүйл олж нээж, сурах их дуртай.
Монголчууд үнэхээр найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс учраас бид азтай. Тиймээс энд гурван жил гаруй хугацааг гайхалтай сайхан өнгөрүүлсэндээ талархалтай байна.
Биднийг гар дэлгэн угтаж авсан та бүхэндээ баярласнаа илэрхийлж, дахин уулзахын ерөөл дэвшүүлье. Бид олон сайхан найз нөхөдтэй болсон. Бид танай соёлын талаар их зүйлд суралцаж, олон аймгаар зочилсон.
Та нартаа маш их баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.