Хэн дуртай нь тусгай дуут дохио ашиглах боломжгүй боллоо

22855 Тусгай дуут болон гэрлэн дохиог эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг иргэдэд яаралтай тусламж үзүүлдэг байгууллагууд шаардлагатай тохиолдолд ашиглах ёстой байдаг. Гэвч өдгөө эл онцогой үед хэрэглэдэг төхөөрөмжүүдийг бараг хэн дуртай нь хангинуулах болсон. Учир нь дээрхи гэрэл дохиог ашиглаж буй тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох, автомашин түгжирсэн үед эсрэг урсгалаар хөдөлгөөнд саадгүй, хурдан шуурхай, давуу эрхтэйгээр оролцох эрхтэй байдаг юм.

Тиймээс эл байдлыг хэв журманд нь оруулах зорилгоор  Хууль зүйн яам, Замын цагдаагийн газартай хамтран  “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио хэрэглэх” журмыг өөрчилсөн байна.

Шинэчилсэн журманд зааснаар “албан үүргээ гүйцэтгэж байгаа хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн машин, аваар осол гэмт хэргийн дуудлагын цагдаагийн болон онцгой байдлын газрын автомашинууд, төрийн гурван өндөрлөгийн тусгай хамгаалалтынхан,  хууль хяналтын байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн баривчлах үүрэг бүхий ажилчдын тээврийн хэрэгсэл зэрэг автомашинуудад” л дуут болон гэрлэн дохио эзэмших эрхтэй болжээ. Мөн дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашин нь дээрхи байгууллагуудын лого, байгууллагын нэр, харилцах утасны дугаар, үйлчилгээний чиглэл зэргийг автомашимны хажуу хэсэгт ойлгомжтойгоор байрлуулсан байх ёстой юм байна.

Цагдаагийн ерөнхий газраас энэ эрхийг олгож хэрэгжилтийг замын цагдаагийн газраас хянах бөгөөд  шинэ журам ирэх долдугаар сарын 03-наас эхлэн хэрэгжих гэнэ.

Дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашинд тавигдах шаардлага:

fa40249ac0287d49original

М.Сониуч http://www.ugluu.mn/4898.html

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …