Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий “Гоёл” наадмын энэ жилийн тэргүүн дээд шагнал ”Топ модель”-ийн өргөмжлөлийг “Гоёл 2013” наадмын ”Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийн эзэн, монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг хүртжээ. Ийнхүү тэрээр 14 дэх топ моделиор шалгарч байгаа юм.
С.Ариунбилэг нь “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл, “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл, “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл, “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл тус тус хүртэж байжээ.