О.Саранхүү: Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээсэн

Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр /2022.10.31/ бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулах ёслол болов.

Энэ үеэр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, Жуух тэмдгээр Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа.

“Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, мөрөөдөл байсан. Монголын залуус ямар их авьяастай, Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээлээ. Энэ өндөр амжилтад хүрэхэд бүжигчдийн маань гэр бүл, төр засгийн дэмжлэг туслалцаа их байлаа”хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 “Moon dance” хамтлаг нь ХБНГУ-ын Брауншвейг хотод болсон бүжгийн ДАШТ-нд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн билээ.

Монголын бүжгийн спортын “Moon dance” хамтлаг ДАШТ-д нийт найман удаа оролцсон юм.

Бүжгийн хос болох О. Саранхүү, О.Оюунбат нар 2009 онд бүжгийн клубээ нээж, 2013 онд хамтлагаа байгуулжээ.



Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …