“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино Оскарт оролцох эрхээ авлаа

Оскарын кино наадмын шаардлагын дагуу “Шилдэг олон улсын кино” төрөлд улсаа төлөөлөн оролцох бүтээлийг тухайн улсын кино хороо, зөвлөл нь сонгон шалгаруулж илгээдэг.

Монгол улсын Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөл нь энэ жилээс эхлэн албан ёсоор Оскарын шагнал гардуулах ёслолд улсаа төлөөлөн оролцох уран бүтээлийг сонгон шалгаруулах эрхийг авсан билээ.

2022 онд хийгдсэн Монгол кинонуудаас сонгон шалгаруулж “Эргэж ирэхгүй намар” уран сайхны киног тус наадамд илгээхээр шийдвэрлэсэн болохыг “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий үеэр Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал албан ёсоор мэдэгдлээ.

95 дахь удаагийн Оскарын кино наадам 2023 оны 3–р сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах юм.

Уг наадамд жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино нь “Шилдэг олон улсын кино” төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ аваад байна.

“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино нь энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан 41 дэх удаагийн “Ванкуверын Олон улсын кино наадам” /VIFF/-ын үеэр нээлтээ хийж, “Audience Awards” буюу “Үзэгчийн нэрэмжит шагнал”-ын эзэн болсон билээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …