“Шэньжөү 14” сансрын хөлгийн нисгэгчид Бээжинд ирлээ

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн газрын мэдээлснээр, “Шэньжөү 14” сансрын хөлгийн үүргээ амжилттай гүйцэтгэсэн нисгэгч Чен Дун, Лю Ян, Цай Шюже нар 2022 оны 12-р сарын 5-ны үүрээр нисэх онгоцоор Бээжинд эсэн мэнд газардлаа.

 Сансрын станцын нислэгийн ерөнхий удирдагчид болон гишүүд тэднийг нисэх буудалд хүрч угтан авчээ.

Сансрын гурван нисгэгч Бээжинд ирснийхээ дараа тусгаарлалтын дамжлага, эмнэлгийн шинжилгээ, эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдаж, амарч сувилуулах юм.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …