Б.Жавхлан:12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн экспортолсон

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ” Хэдий хэмжээний нүүрс хууль бусаар хил гаргасан бэ?” гэж асуув.

Гишүүний асуусан асуултанд Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм.

Тэрбээр “Нэр бүхий 21 компани гэрээнд заасан хэмжээнээс 1 сая тонн нүүрс илүү экспортолсон, 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн экспортолсон.

Гашуун сухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтайгаар ачаагүй гэсэн бүртгэлээр гарсан” гэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …