Б. Жавхлан: 1072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард хуваарилахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл авсан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.11/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Энэ үеэр Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийн тухай сэтгүүлчийн асуултад хариулав.

Сангийн сайд Б.Жавхлан “Гишүүдийн санаачилсан хууль бол иргэдэд өгсөн хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмж өгөх шийдвэр байгаа. Эхлээд Компанийн тухай хуулиар шийдэх ёстой асуудал. Улс төрийн шийдвэрийг УИХ дээр гаргана. Аль болох жил бүр ногдол ашиг хуваарилаад явна. Ж.Ганбат БЭТ-ийн хэлж байгаагаар УИХ дээр энэ асуудал яригдахаас өмнө энэ оны дөрөв, тавдугаар саруудад ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн байгаа юм билээ” гэв.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль …