Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг буцаан татаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр “5800 гаруй барилга байгууламж паспортгүй байна. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг нь судлаагүй байгаа гэсэн үг. Эдгээр барилгуудад хоёр сарын дотор багтааж, үзлэг хийх шийдвэр гаргасан.
4, 5 дугаар сард эдгээр паспортгүй барилга байгууламж дээр газар хөдлөлттэй холбоотой судалгаануудыг хийнэ. Мөн манай улс руу орж ирдэг арматур стандартын шаардлага хангаж буй эсэхийг лабораторид судлуулна. Хувийн хэвшлийн барилга байгууламжийг анхаарахгүй орхичихсон байдаг юм байна” гэв.