Б.Баярсайхан:ГБХЗХГ-ын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай хүнийг оруулж өгөөч ээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.06/ үдээс өмнөх  нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг  хэлэлцлээ.

Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Төрийн албаны зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалт удаж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд сэтгэлтэй, шаардлагыг бүрэн хангасан, хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай хүнийг оруулж өгөөч ээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь хүүхдийн мэргэжлээр төгссөн хүмүүс байгаа юм. Энэ асуудалд дүн шинжилгээ хийж гаргаж өгөөрэй. Төр улсын хамгийн үнэт баялаг нь бол хүүхэд шүү дээ.

Санал болгох мэдээ

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн …