Х.Нямбаатар:“Өнчин ишиг” хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  “Найман ишигний” гэх хэрэг болон Авлига хорооллын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр ““Өнчин ишиг” хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна.
Малын хулгай 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Учир нь малын хулгайчид 24 өөс бага бог, 8 аас бага бод мал хулгайлвал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо ийнхүү огцом өссөн дүн гарч байлаа. Өөрөөр хэлбэл цөөн тооны мал хулгайлж, бага хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байсан.

УИХ 2020 онд Эрүүгийн хуульд малын хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд дээрх үйлдлийг таслан зогсоож зохих өөрчлөлтүүд хийж баталсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд малын хулгайн тоо багасаж 2023 оны 7 сарын байдлаар 437 малын хулгайн гэмт хэргийн тоо бүртгэгдсэн нь уг хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна.

Авлига хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна”гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …