Х.Нямбаатар: Хянан шалгах түр хороог шуурхай ажиллуулах болно

Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.08.29/ анхны хуралдаанаа хийж даргаа сонголоо.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүлсэн юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 55,6 хувийн саналаар Хянан шалгах түр хорооны даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сонгогдлоо.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар“Хянан шалгах түр хороог шуурхай ажиллуулах болно. Есдүгээр сард мэдээллүүдээ цуглуулж дуусаад, Нүүрсний сонсголыг хийнэ. Жижиг “Тавантолгой”, “Эрдэнэнэс Тавантолгой” дээр мэргэжилтнүүдийг ажиллуулна. Бизнесийнхээ жамаар яваагүй улмаас ноцтой асуудал үүсэж байна.” гэлээ.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …