Д.Амарбаясгалан:МАН 2024 оны сонгуулийн жагсаалтад ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, МАЛЧИД, ЭМЧ, БАГШ, СЭХЭЭТНИЙ төлөөллийг оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-ны өдөр Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриалсан юм.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад оруулах зохицуулалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бодитой бий болсон. Жагсаалт бол дарга, сайд нарыг жагсаадаг, парламентад оруулдаг хэрэгсэл биш. Жагсаалтаар нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн хангалттай оруулах зорилготой байдаг.

Жишээ нь:Германд залуучууд, эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулж, улс төрд бэлтгэдэг соёл тогтсон байдаг. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллийг жагсаалтад бичиж өрсөлдөөн багатайгаар парламентад оруулах боломжийг бүрдүүлнэ. Парламентын гишүүн болгож байгаа нь тэр хүмүүсийг дарга болгож байгаа юм биш. Тухайн нийгмийн бүлэгт тулгамдаж байгаа асуудлыг төрийн бодлого болгож гаргах, төрийн аливаа шийдвэр амьдралд илүү нийцдэг болгох зорилготой.

Улс төрд манлайллыг үзүүлэх чадвартай учраас сайдын албан тушаалыг хаших ёстой гэж улс төрд үздэг. Тэгэхээр илүү туршлагатай, манлайлах чадвартай хүмүүс жагсаалтын хойно нуугдаж, парламентад орох сонирхлыг агуулж болохгүй гэдэг зарчмыг Ерөнхий сайд тавьж байгаа”гэж мэдэгдлээ.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …