Хонь
Та өнгөрсөн сард ихэвчлэн сэтгэл зовсон байдалтай байжээ. Энэ сард бүхнийг шинээр эхлэхийг хүссэн ч санаагаар болохгүй нь бололтой. Хүн бүхэнд их бага хэмжээгээр тусламжийн гараа сунгах хэдий ч эргээд өөрт тань наалдах зүйл бага байна. Тиймээс ядарч туйлдаж буй мэт санагдана. Гэхдээ сарын дунд үеэс хүч чадал тань эргэн ирснээр өөрчлөлтийг бий болгож чадна. Гацсан, унтарсан байсан хүнд хэцүү зүйлүүдийнхээ ард гарч чадна. Өдөр тутмын үйл явц хөгжилтэй, хялбар байхгүй ч гэлээ үр дүн нь таатай байх болно. Хайр дурлалын харилцаанд багагүй цагийг зарцуулах хэдий ч харамсалтай нь үр дүн муутай байх нь. Зохицуулах шаардлагатай зүйлс цөөнгүй байна. Гэхдээ хамт байхад сэтгэл зүйгээр ядраадаг хүнтэй үргэлжлүүлэн цуг байх эсэхээ эргэцүүлэн бодоорой. Хэрвээ та зээл авах юм уу, их дүнгээр шилжүүлэг хийх гэж байгаа бол сарын дунд үе тохиромжтой. Сарын сүүл үед гэнэтийн ашиг орж ирж магадгүй.
Үхэр
Гэр бүлийн гишүүдийн харилцаа сүүлийн үед таагүй байсан бол аравдугаар сараас энэ бүхэн өөрчлөгдөнө. Та энэ сард бүтээлч байж, хайртай хүнтэйгээ болзож, дотоод хүнээ хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулна. Тухтай бүсээсээ гарч, өөрийгөө сорих боломж гарах бөгөөд энэ сорилтыг та даван туулахад бэлэн байна. Хэрвээ та ганц бие бол өчнөөн сар хүлээсний эцэст анхны болзоондоо явж магадгүй. Ялангуяа сарын сүүл үеэр таны бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлэх чадвар өндөр байна. Бусдад тустай дэмтэй явах сайхан ч гэлээ өөртөө цаг гаргаж байгаа эсэхээ хааяа нэг анзаарч байгаарай. Том мөрөөдлийнхөө төлөө хэмнэлтийн горимд шилжсэнээр санхүүгийн байдал сайнгүй байна. Гэхдээ та байгаа төсөвтөө тааруулаад хөгжилтэй байж дөнгөнө. Найзуудтайгаа цэцэрлэгт хүрээлэнгээр алхах гэх мэт их мөнгө үрэлгүйгээр цагийг сайхан өнгөрөөх арга олон бий.
Ихэр
Зарим нэг хүндрэл бэрхшээл тохиолдох ч гэлээ та аравдугаар сарыг хөгжилтэй бөгөөд бүтээлч өнгөрүүлж чадна. Найм, есдүгээр сарыг та ихэвчлэн өнгөрсөнтэйгөө зууралдаж өнгөрүүлжээ. Одоо харин шархалсан зүрх сэтгэлээ урлаг болгон хувирга. Тэгж чадвал сэтгэл хангалуун романтик амьдарч чадна. Сарын дунд үеэс өдөр тутмын ажлын үүрэг хариуцлага улам нэмэгдэж, илүү олон үйлчлүүлэгчтэй болно. Хайр дурлалын хувьд энэ сард аз жаргал дүүрэн байна. Сэтгэл догдлуулдаг байсан нэгэн анхаарал татахаа больж, онц сонирхолгүй санагддаг байсан хүн зүрх булгилуулж мэдэх юм. Санхүүгийн байдал хэлбэлзэх хэдий ч эцэстээ гэнэтийн орлогоор алдагдлаа нөхөж чадна. Тухайн үедээ зөв мэт санагдах санхүүгийн эрсдэлтэй шийдвэрүүдээс болгоомжил. Долоо хэмжиж нэг огтол.
Мэлхий
Энэ сар бол таны шинэ эхлэл. Ирээдүйдээ зориулж ямар нэг үр дүнтэй зүйл хийхэд энэ цаг хугацааг зориулаарай. Өнгөрсөн үеийн шархаа эдгээж, одоо цагтаа төвлөрөх сар. Хайртай хүмүүстэйгээ ахиу цаг хугацааг өнгөрөө. Орон гэрээ тохижуул. Шинэ бизнес эхлүүлэх юм уу карьертаа огцом өөрчлөлт хийж өөрийгөө идэвхжүүлээрэй. Таны хувьд энэ жилийн хамгийн романтик үе аравдугаар сард тохионо. Халловены үдшээр ч хайраа олж мэдэх юм шүү. Хэрвээ та нэгэнт хосоо олсон бол ирэх жилийн аялал, зорилгоо хамтдаа төлөвлөх сар. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Та түрээсийн төлбөр, байнгын засвар зэрэгт хамаг мөнгөө үрж байгаа бололтой. Сарын сүүл үеэс нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ. Юм бүхэнд сэтгэл зовниж, эргэлзэж байхынхаа оронд эргэн тойрондоо байгаа эерэг, баяр баясгалантай зүйлсийг анзаарахыг хичээгээрэй.
Арслан
Энэ сард таны өөртөө итгэх итгэл шинэчлэгдэж байна. Та өөрөө өөртөө шинэ хүн болсон мэт санагдана. Мөн илүү том нийгмийн бүлгүүдэд багтах гэж хичээх болно. Энэ сард ихэвчлэн завгүй байх боловч элдэв урилга бүхэнд тийм гэсэн хариу өгөх хэрэггүй. Бодитой зүйлсэд анхаарлаа хандуулснаар цагаа зөв зохицуулж чадна. Аливаа зүйлсийн үнэ цэнийн зөрүүг ухаарах нь сэтгэл өвтгөж магадгүй. Хэрвээ та ганц бие бол хайраа олоход анхаарлаа төвлөрүүлнэ. Та үргэлж өөртөө таалагдахад л болно гэж боддог байсан бол энэ удаад хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийг хүснэ. Энэ нь тийм ч ичмээр зүйл биш. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Нийгмийн амьдралд бага оролцохын нэг давуу тал нь мөнгөний зарцуулалт бага байх явдал юм. Бусдын юу гэхийг үл тоомсорлож, өөрийнхөөрөө байхыг танд зөвлөж байна. Аравдугаар сар аз жаргалтай олон зүйлийг авчрана гэдэгт итгэж болно.
Охин
Энэ сард бие махбод, оюун санаа бүх талаасаа өөрийгөө шинэчлээрэй. Сарын эхний хоёр долоо хоногийг хувцасны шүүгээгээ цэвэрлэж, өнгөрсөн бүхэнд талархал илэрхийлэхэд зарцуул. Таны шинэ, сайжруулсан хувилбарт тохирохгүй байгаа бүх зүйлээс зоригтой сал. Хог новшийг хогийн сав руу нь хийгээд эргэж ч харах хэрэггүй. Энэ сард таны дур булаам, романтик мэдрэмж ер бусын өндөр байна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Өнгөрсөн хугацаанд хэт их зардал гаргасны нөлөөгөөр энэ сард санхүүгээ дахин хянах шаардлагатай болжээ. Гоо сайхан, өөрийгөө арчлахад мөнгө зарцуулах сонирхол тань өндөр байна. Нойрны дэглэмээ өөрчлөхгүй бол ядрахаар байна. Сарын сүүлээр та бусдын атаархлыг даван туулах шаардлагатай болж магадгүй. Үүнийг даван туулах хамгийн сайн арга бол тэвчих юм. Зарим хүнийг амьдралаасаа хасах хэрэгтэй болж ч магадгүй.
Жинлүүр
Олонтойгоо бужигнасан өдрүүд дуусч байна. Аравдугаар сарыг ихэвчлэн хөшигний ард өнгөрөөж, дотор хүнтэйгээ ажиллана. Томоохон төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулахын оронд сонгогдсон хэдхэн хүнтэйгээ цагийг өнгөрөө. Сарын дунд үеэс ядарч туйлдаж, ичээндээ ормоор санагдана. Нойр хүрч, бие махбодийн хувьд ядрахаас гадна сэтгэл зүйн эрүүл мэндийн зарим асуудал байна. Романтик амьдралд тань шинэ зүйл гарч ирнэ. Сүүлийн хэдэн жил хайр дурлалын амьдрал урмыг тань хугалж байсан бол шинэ эхлэл удахгүй ирнэ гэдэгт итгэж болно. Заримдаа таны санхүүгийн байдал, хайр дурлалтай тань шууд холбоо хамааралтай байдаг. Санхүүгийн байдал сайжрах боломж гарч ирнэ. Хэдэн сар, жилээр дарамт болж байсан өрөө төлж дуусгах, ядаж л хэмжээг нь багасгах боломж гарч ирнэ.
Хилэнц
Та өөртөө хайхрамжгүй хандаж, ялагдал хүлээх дургүй хүн юм. Энэ байдлаас гарахад хэзээд бэлэн байдаг тань энэ сард ч адил байна. Гэхдээ үүний тулд маш их хүч зарцуулна. Эцэст нь та бүхнийг дахин хяналтдаа авч чадна. Гэхдээ эрүүл мэндээ зөнд нь бүү хаяарай. Эрүүл энх байснаар дуртай зүйлдээ илүү их цаг зарцуулах боломжтой болно. Сарын сүүлээр бага зэрэг үймээн самуун тохиох ч таагүй байдлаас гарч чадна. Хайр дурлалын харилцаагаа дахин нэг тунгаан бодоорой. Сүүлийн үед та өөрийнхөө тухай болон харилцааныхаа тухай багагүй эргэцүүлсэн биз ээ. Заримдаа хэт их ухаан зарах хэрэггүй, зүгээр л мэдрэмжээ дага. Тэгж гэмээнэ хайр дурлалын харилцаанаас хүссэн зүйлээ авч чадна. Сарын эхний хагаст аливаа чухал гэрээ хэлэлцээр зэрэг мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахаас зайлсхий. Сарын сүүл үед хавьгүй үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахаар байна. Цахим орчинд донтох эрүүл бус зуршлаасаа салахыг зөвлөе.
Нум
Есдүгээр сард та өдөр тутмын ажилдаа дарагдаж, ачаалал ихтэй байсан бол энэ сард ч бас ачаалал үргэлжилсээр байх нь. Ажил хайж байгаа, ажлаа солих гэж байгаа, албан тушаал ахих гэж байгаа аль нь ч байсан ялгаагүй энэ сард та өөрийнхөө дүр төрхийг бий болгоход анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ нь эргээд таныг өндөр албан тушаалтан болон чухал үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэй болгох юм. Хүмүүс таныг юу хийж байгаад ердийнхөөс илүү их анхаарал хандуулах сар гэж ойлгоход болно. Стрессийн түвшин өндөр байгаа тул өөртөө зөөлөн хандаарай. Шинэ найз нөхөдтэй болно гэхээсээ илүүтэй хил хязгаарыг бий болгоход анхаар. Санхүүгийн байдал ороо бусгаа байна. Гэхдээ энэ нь заавал муу талаараа байх албагүй. Цалин нэмэгдэх хүртэл нэг сар, нэг жил дутуу байна гэж бодож байтал төсөөлж байснаасаа эрт сайхан мэдээ дуулж ч мэдэх юм.
Матар
Та урагшлахын тулд байнгын эрэл хайгуул хийхээс залхжээ. Энэ сард цаг заваа арай өөр зүйлсэд зарцуулаад үзээрэй. Найзуудын тань зарим нь хүүхэд гээд завгүй, зарим нь хол нүүгээд танд цаг зав гаргаж чадахгүй. Номын клубт явах, сайн дурынхантай цэцэг тарих, хөгжмийн шоу үзэх зэрэг юу ч байж болно. Энэ нь таныг нийгмийн цоо шинэ хүрээлэлд оруулна. Таны ажил мэргэжил, олон нийтэд харагдах дүр төрх чухал ч гэлээ өөрийн үүргээ нэг тодорхойлоод үзээрэй. Хайр дурлалын харилцаа үймээн самуунтай байна. Хайртай хүндээ буулт хийгээрэй. Санхүүгийн байдал сайн байна. Энэ нь зарим хүний атаархлыг төрүүлж, аливаа зүйлд саад учруулах эрсдэлтэй. Сайн мэдээгээ хэнтэй хуваалцах, хэнээс нуух вэ гэдгээ эргэцүүл. Энэ үйл явдал танд нэг талаараа сургамж болно. Аравдугаар сард танд олдох бүх боломжийг ашиглахыг хүсвэл атаа жөтөөтэй тэмцэхэд бэлдэх хэрэгтэй.
Хумх
Энэ сард зорилго, мөрөөдлийнхөө төлөө алхам хийхэд тохиромжтой. Та үргэлж алсын хараатай амьдарсаар ирсэн ч одоо дорвитой алхам хийх цаг. Хэт хэмнэлттэй амьдарч байгааг тань хүмүүс шүүмжилж мэднэ. Гэхдээ танилынхаа хуриманд очихын оронд урт хугацааны төлөвлөгөөндөө мөнгөө хадгалсан нь дээр. Карьераа өсгөхийн тулд илүү их үүрэг хариуцлага хүлээх шаардлага гарна. Энэ хэрээр та ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалах гэж зүдэрнэ. Карьер болон зорилгодоо хүрэх замд тань асар их зүйл тохиолдож байгаа учир энэ сард хайр дурлал, болзоо тийм ч тохиромжтой биш. Энэ нь таныг анхаарлыг сарниулах юм. Гэхдээ олны дунд хайр дурлал, ажил мэргэжил аль алин дээр нь тантай хамтрах сонирхолтой хүн таарч мэднэ. Хүсэл тэмүүлэлтэй тань хамт байж чадах тийм л хүнд та татагдана. Төсөвөө танаж байгаагийн шагнал болгож бусдаас бэлэг сэлт багагүй авах нь.
Загас
Аравдугаар сард та тун завгүй байх хэдий ч хийсэн бүхнээсээ урам зориг авна. Намрын шинэхэн бүтээгдэхүүнээр хоол хийх, жижиг гар урлалын бизнесээ байгуулахын тулд график дизайны хичээлд суух, найз нөхдийнхөө санал болгосон кино, шоуг үзэх гээд хийх зүйл юу эс мундах вэ. Мөрөөдөж байсан аялал, сургалт зэрэг зүйл тань гэнэтхэн л биелэж магадгүй. Ингээд та дараагийн адал явдлаа төлөвлөнө. Хүн бүрийн найз байж, хов жив сонсох сайхан ч ойр дотныхоо хүмүүсийн тойргийг дахин нэг шүүгээд үзэхэд гэмгүй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал бодож байснаас хурдан шийдэгдэнэ. Мөнгөнөөс болж эвгүй байдалд орж магадгүй. Ганц бие загаснууд хайр дурлалын харилцаагаа гүнзгийрүүлнэ. Дасаж сурсан зарим зүйлээ өөрчлөх шаардлагатай болж магадгүй. Энэ нь танд төвөгтэй байдал үүсгэнэ.