Сурагчдын амралтыг цагаан сараар тааруулахыг иргэд хүсжээ

1111Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 1420 иргэн холбогдож санал хүсэлт ирүүлжээ. Нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын салбартай холбоотой санал түлхүү байв.
Хөдөө орон нутгаас ЕБС-ийн өвлийн амралтыг цагаан сарын үеэр болгох хүсэлт цөөнгүй ирүүлжээ. Хичээлийн жилийн бүтэц, хүүхдийн амрах хугацааны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/311 тоот тушаал гарсан. Уг тушаалаар энэ хичээлийн жилээс хүүхдийн өвлийн амралтын хугацааг сунгасан.

Ингэснээр бага ангийн хүүхдүүд 3-4 долоо хоног, дунд, ахлах ангийн хүүхдүүд 2 долоо хоног амарна. Бага, дунд боловсролын тухай хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан тус яамнаас тухайн үед нь өөрчилж болдог гэсэн хариуг өгчээ.

index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …