Эрчүүдийг бүсгүйчүүд хэнэггүй, гоёлын талаар бүр ч ойлголт муутай гэж дүгнэдэг. Гэтэл эрчүүд маань тийм ч болхи, нарийн ширийн зүйл ойлгодоггүй гэх бодол том эндүүрэл юм. “Моодны” харагдах гэж хүсдэг бүсгүйчүүдийн хувцаслалт, нүүрээ будсан байдал нь хүүхэлдэй ч юм уу, дундад зууны үеийн театрын дүрийг санагдүулам төрхтэй болгодог гэж эрчүүдийн 90 хувь нь үздэг. Бүсгүйчүүдийн гаднах ямар байдал, хувцаслалт нь эрчүүдэд огт таалагддаггүйг мэдэж байхад илүүдэхгүй болов уу бүсгүйчүүдээ.
Үүнд:
• үсээ химээр буржийлгах, овоолж самнах
• цагаан, шар, ер нь тод өнгийн терко
• элдэв төрлийн ретуз, бариу нимгэн өмп, ялангуяа гялгар синтетик
• хатагтай нарын бяцхан цүнх
• хиймэл мөр /эмэгтэй хүний мөр байгалиасаа байвал зүгээр/
• доошлуулсан бүсэлхийтэй даашинз
• жинхэнэ үслэг эдлэл / омог бардам, ууртай харагдуулдаг
• төмөр дэгээ, гогцоо унжлага, Шармал гинж, зүүлт болсон хийц муутай гутал
• ноосон синтетик, нэхмэл бүхий элдэв цэцэг навч хээ угалз, гар хатгамалтай есөн төрлийн кофтнууд /эдгээр нь ямар ч царайлаг эмэгтэйг гутаах чадвартай/
• хэт бариу дотуур хувцас. Ялангуяа зуны цамц, сарфанчикны мөрнөөс гарч цухуйсан, биед шигдсэн лифчикний резин гэх мэт.
• хэт богино эсвэл урт цамц, мөн зарим бүсгүйчүүд үдэшлэг уулзалтанд очихдоо хэлэлцсэн юм шиг тас хар хувцас өмсөх, эсвэл бүгд шахуу өмдөөр гангарах нь эрчүүдэд таалагддаггүй. Бүсгүйчүүд эрчүүдийг болхи гэж дүгнэдэг бол харин эрчүүд ийм бодолтой явдаг гэнэ шүү.