Орхон аймагт дээд боловсролын дипломыг хуурамчаар үйлджээ

download (3)Нэг хэсэг дээд боловсрол үнэгүйдэж, мөнгөтэй нь боловсролын диплом худалдан авч байсан гэдэг. Харин энэ асуудал сүүлийн хэдэн жилийн бүрэн зогссон гэж ойлгож болохоор. Учир нь бүх шатны боловсролын дипломийн сери, дугаар давхарддаггүй бөгөөд, тухайн  дипломын серийн болон бүртгэлийн дугаараар нь хөөж хэн гэдэг хүний нэр дээр байгааг мэргэжилтнүүд төвөггүйхэн олж чаддаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй бүх их дээд сургуульд боловсролын яамнаас мэргэжлийн индексийн дагуу  дипломын сери дугаарыг олгодог. Энэ нь бакалаврын дипломд D …………… , магистрын дипломд Е ……………. гэсэн   мэргэжлийн индекс, дугаартайгаар  бичигддэг.

Гэтэл Орхон аймагт “Гэгээн гэрэл” нэртэй нэгэн дээд сургуулийн  магистрын дипломыг хуурамчаар үйлджээ.  Нэг талаас дипломын  улсын бүртгэлийн дугаар болсон сери дугаар байхгүй, нөгөө талаас чөлөөт боловсролын диплом гэж нэрлэсэн байх юм. Мөн ийм нэртэй дээд сургууль Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байгааггүйг орон нутгийн  иргэд мэдээлжээ.

BbAmU3RCUAAh55g

Чөлөөт боловсролын бакалавр, магистрын зэрэг гэж боловсролын хууль болон бусад холбогдох баримт бичгүүдэд байхгүй. Юуг чөлөөт борловсрол гэж нэрлэх вэ гэдэг нь ойлгомжгүй.  Харамсалтай нь энэ дипломыг иргэнд олгосон байна. Магадгүй иргэн өөрөө хөрөнгө мөнгө зарж худалдан авсан байж ч  болох юм. Ийм  боловсролын үнэмлэх, диплом монгол улсын хэмжээнд хүчингүй гэдэг нь тодорхой.

Уг нь дээд  бакалавр, магистрын зэрэг эзэмшихийн  тулд боловсролын хуулинд заасны дагуу өдөр, эчнээ, экстернат гэсэн  сургалтын хэлбэрийн аль нэгийг сонгон  тодорхой хугацаанд суралцаж,  тогтоосон кредит цагийн биелүүлж төгсөх ёстой байдаг.

Гэтэл иргэд та бүхэн хэн нэгний амар хялбар аргаар, бусдыг залилан мэхэлж  мөнгө олох гэсэн иймэрхүү хуурамч бичиг баримтад бүү итгээсэй гэсэндээ сэрэмжлүүлэг болгон үүнийг мэдээллээ.

А.Галт

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …