Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Серби Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг Бүгд Найрамдах Серби Улсаас гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Интерпол болон Серби Улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …