Дүүргүүдийн сонгуулийн хороо байгуулагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан.

Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 07-ний өдөр анхдугаар хурлаа хийж, долоон асуудал хэлэлцлээ. Тодруулбал тус хурлаар сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг батлан дүүргийн сонгуулийн хороодыг байгуулж тогтоол гаргалаа.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …