Д. Амарбаясгалан: “Aqua garden” хотхоны газарт Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгогдсон зөвшөөрлийг хэн өгсөн гэдгийг тодорхой болгох шаардлагатай

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Aqua garden” хотхоны газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Энэ асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд “Aqua garden” хотхоны газар  очихоороо олон нийтэд “нураана” гэдэг попорсон мэдээлэл өгөөд яваад байдаг.

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад голын голдирол өөрчилсөн байна, үерийн усны эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн байна гэж мэдэгдсэн. Үүнээс хойш зөвшөөрөл өгсөн эсэх, ямар бодитой ажил хийснээ Хотын удирдлагууд 7 хоногийн дотор  УИХ-д мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж шалгах ёстой.

Ялангуяа Ерөнхий сайдыг ажилласан өдрөөс хойш олгогдсон зөвшөөрлийг хэн өгсөн гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
УИХ-д ирүүлэх мэдээлэл хангалтгүй гэж үзвэл намрын чуулганы эхэнд энэ асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах болно.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: “Aqua garden” хотхонд анх яаж зөвшөөрөл өгсөн, Ерөнхий сайдыг очсоноос хойш нэмж зөвшөөрөл өгсөн үү гэдэг нь цэвэр албан тушаалын асуудал болж хувирна. Тиймээс энэ асуудалд Авлигатай тэмцэх газар оролцох ёстой. УИХ-ын даргын хэлсний дагуу холбогдох хууль хяналтын байгууллагууд нь АТГ-тай хамтраад, ажлын хэсэг гаргаад хамтраад ажиллая.

 

Санал болгох мэдээ

Хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн …