“Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 15 иргэнийг түр хугацаагаар байршуулах ажлыг Чингэлтэй дүүргийн нийгмийн оролцооны хэлтэс, ТББ-уудтай хамтран зохион байгуулжээ
“Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд халуун хоол цайгаар үйлчлэх явуулын цэгийг дүүргийн хэмжээнд 6 цэгт “Гэрэлт найдвар өв” ТББ, Сайн үйлс сэтгэлийн үйлс ТББ-тай хамтран үйлчилгээ үзүүлж уг хөтөлбөрт өөрсдийн хүсэл сонирхолоор тус хөтөлбөрт хамрагдаж байгаа 23 иргэнийг Тэмүүлэн амьдрал ТББ-ын түр байршуулах нийгэмшүүлэх байраар хангаж ажиллаж байна.
Сэтгэлийн анир ТББ-ын Тэргүүн Нармөнх түр хугацаагаар байршуулах, нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд архины хамаарлын тандалтын судалгаа авч, сэтгэл заслын сургалтыг зохион байгууллаа.
Иргэний оролцооны хэлтсийн дарга, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, 15 дугаар хорооны Засаг дарга нар 23 иргэнтэй уулзаж нөхцөл байдлын үнэлгээ хийж, өрхийн эмнэлэгтэй хамтран хүн тус бүрт өвчтөны карт нээж байнгын хяналтанд авч 2 иргэнийг Энэрэл эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. 2014 оны 6 сар хүртэл эдгээр иргэдэд давтамжтайгаар сургалтанд хамруулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мөн хөтөлбөрт хамрагдаж буй 23 иргэнд Сэтгэлийн дэм ТББ хэрчсэн гурил, банш хийх сургалтанд хамруулж, ажлын байраар хангах, Сэтгэлийн анир ТББ-ын тэргүүн Нармөнх түр хугацаагаар байршуулах, нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд архины хамаарлын тандалтын судалгаа авч, сэтгэл заслын сургалт, Эрчүүд-Эрүүл гэр бүл ТББ архины хамаарлаас хэрхэн гарах арга зам, Хөдөлмөр эрхлэлтийн алба мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хэрхэн хамрагдах, ажлын байранд зуучлах зэрэг сургалтуудыг зохион байгууллаа.Тус хороонд үйл ажиллагаа эрхэлж буй сүм, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар дулаан хувцас, ахуйн хэрэгслэлээр хангах талаар хамтран ажиллаж байна.