Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах талаараа Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар хотод барих метроны төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар:Метротой холбоотой санхүүжилтийн асуудал шийдэгдсэн.Энэ долоо хоногт Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж, метроны төслийг санхүүжүүлэхээр болж байна.

Миний бие очиж уулзаж, нэлээд дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийсэн. Энэ бол бидний одоо зарласан байгаа метроны тендерээ зогсоож, хойшлуулахгүйгээр явуулах боломж бүрдэж байна.

Бид урт хугацааны санхүүгийн сайн хэрэгслийг ашиглаж, метроны төслөө урагшлуулах боломжтой. Ирэх оны нэг, хоёрдугаар сард синдикат банкуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа. Би гадаад томилолт авах төвөгтэй байна. Гадаад явлаа гэж шүүмжлүүлээд байгаа учраас синдикат банкуудтай онлайн уулзалт болон Улаанбаатарт урих талаар ярилцаж байна. Энэ асуудал дээр гаднын санхүүгийн  зөвлөхүүд аваад ажиллаж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

ЗГ: Нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит 44-р хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар -“Эрдэнэс …