“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан хоёр дахь өдрөө манай оронд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн хуралдаанд “Оюутолгой” компанийн Монголын болон гадны талаас томилогдсон ТУЗ-ийн гишүүд оролцож байгаа юм.
Өнгөрсөн есдүгээр сард “Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монгол талын ТУЗ-ийн гурван гишүүн Лондонг зорьж, 15 асуудлын хүрээнд шийдэлд хүрсэн билээ. Тэгвэл энэ удаагийн ээлжит хуралдаанаас ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт ямар шалтгаанаар 40 орчим хувиар нэмэгдсэнийг тодорхойлохоос гадна Монголын тал үр ашгаа хэрхэн, хэзээ хүртэх, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг хэрхэн шийдэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх магадлалтай юм.