Б.Гэрэлтуяа Азийн наадамд анх удаа хагас шигшээд шалгарлаа

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсын тамирчид кёрлинг, шорт трейкийн төрөлд өрсөлдөж байна.

Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан бол шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа.

Тэрбээр маргааш хагас шигшээд уралдах ба шорт трекийн төрлөөр Азийн наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин болов.

Шорт трейкийн төрөл Харбиин хотын “HIC Multifunctional Hall” ордонд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Э.Мөнх-Эрдэнэ нар уралдаж байна.

 

Санал болгох мэдээ

“МОНТЕ-КАРЛО-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон монголын циркийн уран бүтээлчдээ хүлээн авч уулзлаа

Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын …