Гал түлж, хоол хийж чаддаг Канзи шимпанзе

АНУ-ын Айова муж дахь сармагчингуудад зориулсан “Great Ape Trust” асрамжийн газарт амьдардаг  31 настай Канзи нэртэй бонобо шимпанзе өөрөө бие даан гал асааж, хоол хийж идэж чаддаг ажээ.
Энэ тухай амьтны хүрээлэнгийн эмч Саважэ Румбаугх “Канзи энэ бүгдийг хүссэн болохоороо л хийж сурсан. Тэр бүр бага байхаасаа л “Галын төлөөх тэмцэл” киног үзэж эхэлсэн бөгөөд киноноос бүгдийг сурсан. Тэр бараг энэ киног 100 гаруй удаа үзсэн байх” гэжээ. 1
Канзи шүдэнзээр гал асаан, гал дээр хайруулын таваг тавьж, саваа модонд мах хатгаад түүнийгээ эвтэйхэн болгож идэж чаддаг байна. Мөн тэр хоолоо хийж дуусмагцаа галаа унтраадаг аж.
2
3
4
Тэр бусад сармагчингууддаа ч мөн гал асааж сурах аргийг зааж өгөхөөр оролддог гэнэ.
5
6
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …