Taste iT групп шилдгүүдээ дайлав

1459678_601871239849022_145310622_nБайдал эхэндээ маш ээдрээтэй байлаа. Анхны болзооны мэдрэмжийг мэдэхгүй хүн ч үгүй биз.
Цаг нэг өнгөрчөөд байдаг. Хэн ч ирдгүй. Зүрх түг түг цохилно. Нүдний шил цантаж, шүдний паалан янгинаж байв. Үүний дээр нөгөө надмид Bilguun Dashrentsen байхгүй байгаа нь уур хүргэж муур айлгаж байлаа.
Гэхдээ тэр ирсэн юм. Түүнийг хараад миний дотор уужирч, мотор ажиллаж эхлэх шиг санагдав.
Удалгүй анхны зочин Энх-Оргил Энхбат ирж тэнхээтэй байрын тэрэг шиг тэр залуутай гурвуулаа болж авлаа. Энэ үеэс түгшүүр ерөнхийдөө намжсан.

Удалгүй нэгэн бүсгүй ирсэн нь Tsangis Tsangis. Лос Бандидосын бүх гэрэл түүнийг хараад, ичсэндээ унтарч асч байлаа. Ийнхүү гэрэл ичээм хөөрхөн бүсгүйтэй дөрвүүлээ болсны дараа Gandolgor Sharav эгч биднийг Маласа (энэ нэрийг яг худлаа паньцаан)гэдэг цайгаар дайлж тавуулаа бие биенийгээ инээмсэглэн ширтсээр оочиж гарсан даа. Цайгаа нэг балгаа л бүгдийг нь тойруулж харан инээнэ гэдэг бол сайхан зүйл. Инээж дуусангуутаа аяга руугаа хушуугаа цорвойлгох нь бүр сайхан. Энэтхэгийн уламжлалт тэр цайны ид шид арвин, чаналт нарийн. Уугаад уугаад ханамгүй улаан шаргал тэр цай юу!

Үүний дараа бид нэжгээд бууцайны зутан шөл уусан. Хөлс гарч, хөгтэй явдлууд эргэн санагдаж байлаа. Энэ зуур нөгөө хоёр ялагч маань ирдэг л байгаа даа гэж санаа зовниж эхлэв. Яс шархирч нас богиносох мэт санагдав. Гэтэл Гамп бодох санах юмгүй инээгээд суугаад байлаа.

1461797_649368821781830_159670629_n
Түүнийг энэ дашрамд донгодноо. Күк күүк за! (Гампаа чиний ардаас харахад ам чинь дагзан дээрээ нийлж байсан шүү. Тэгж муухай дарвайж инээхээ болиорой!)

Бид нар бууцайтай шөлнийхээ хажуугаар Начос гэдэг зууш идсэн. Амт гэж ярихын биш… шууд л араанд уусаж хараанд нөлөөлж байлаа. Хоол руугаа хамаг анхаарлаа өгч чих дүлийрч, их идэж байх зуур Цангис маань гэнэт “бөөрний салад…” гээд л явчихав. Хүүе мексик маягийн бөөрний салад идэх нь гэж бодонгуут тэрээр, “гүэ энд суухаар бөөрнөөс халаад байнаа“ гэж залруулаад ил галын дэргэдэх суудлаа сольж ширээний нөгөө талд гарсан.

Ил гал тийнхүү таатайяа төөнөж, би ч гараа хоёр мээтр өргөж Начосны нэгэн чипс шүүрэн авав. Авангуутаа цөцгий түрхэж, Салса соус тавиад амаа мээтр радиаустай том ангайн үмхэх зуур нэгэн миссэж ирсэн нь Temulun Batbum -ынх байлаа. “Би замдаа түгжирч байна, миний бие энд ч сэтгэл зүрх ширээний ард шүү”. Баярласандаа арай л, “худлаа ярь, тэгүүл ширээний бүтээлэг ямар өнгөтэй байна?” гэчихсэнгүй. Манай алдарт Sweet Kitchen группийн эзэгтэй Тэмүлүн хэлсэндээ хүрч, тун ч удалгүй гэрэл цацруулсаар орж ирэв. Түүний гоо үзэсгэлэнд дарагдсан камин зуухны дүрэлзсэн гал бөөвгөр дөл болсныг тэнд байгсад дуртайяа гэрчлэнэ. Энэ зуур миний толгойд “үгүй ингэхэд би чинь хүмүүсээ өөрийн мэдэлгүй царайгаар нь шалгаруулцым биш байгаа…” гэж бодоход хүрсэн. Гэтэл бодол сарниаж Ганаа эгчийн хэлсэн үгийг энд сийрүүлбэл:

-Хэдүүлээ тэкила татъя!

Ийм сайхан саналаас хэн татгалзах билээ. Зарим нь бүр баярлаж, тэр дундаа нөгөө надмил маань таазанд хүртэл үсэрсэн гээд бод доо. Лимон+давс+тэкиланий урлаг, амьсгалын дасгал сэлтээр нэлээд хичээллэсэн бидний зарим нь тарахдаа энд тэнд гишгэхдээ тулж билээ.

Биднүүс бас Тако идсэн. Жийнкэн мэв мэргэжлийн тогооч, энэтхэг эр Повоны гараа гаргаж хийсэн Тако аймар гоё! Такон дээр Гамп намайг хэтэрхий том ангайж байна гэж шүүмжилсэн. Би тоогоогүй, улам том ангайж идсэнээ энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Дараа нь Ганаа эгч биднийг Карритай Наан (энэ нэрийг зөв нааснуу би?) гэдэг хоолоор дайлсан. Бид нар цадсан байсан ч тийм амттай зүйлээс яаж татгалзах билээ. Ан хийсэн арслангууд шиг загнасан даа.

Ингээд сайхан нулимсаа гартал хөхрөлдөж, тэкиладаж байхад манай дөрөвдэх ялагч Б. Эрдэнэбаатар морилон ирлээ. Харин түүний уусан шөлний нэрийг таг мартжээ. Гэхдээ би Эрдэнэбаатарыг цаашаа харах хооронд нь гялс амсаж үзсэн. Тэгээд булаагаад идчмээр санагдсан. Гэвч аймар цадсан байсан тул хүслээ тэвчихэд тийм ч хэцүү байгаагүй ээ.

Хамгийн сүүлд бид Тэмүлүний хийж авчирсан амттай бяцхан ногоон кэйкийг идсэн. Харин орой нь Гамп бид хоёр Цангисийн бэлэглэсэн пиавны даруулгыг ном ёсоор нь хэрэглэсэн дээ. Тун ч таатай байлаа. Энх-оргил маань Ганаа эгчид геологийн олдвор болох гартаам чулуу бэлэглэсэн. Эрдэнэбаатар маань харин бидэнд хөлдүү загас өгөхөөр амласан. Тэйст иТ групп харин бэлгээ мартаж ирсэн ч нэхэн олгохоор тангарагласнаар уулзалт ерөнхийдөө өндөрлөв. Цаг оройн 17-гоос нэлээн хэтэрсэн байлаа.
1477683_647343621984350_345572204_n
Баярлалаа Los Bandidos! Баярлалаа хүндэт шээф Повон! Баярлалаа өгөөмөр, найрсаг Ганаа эгч! Хүрэлцэн ирж, цагийг хамтдаа сайхан өнгөрөөсөн хөгжилтэй, хүчтэй, яахаас ч буцахгүй ширүүн андууддаа гялайлаа! Тэйст иТ биднийг нэгтгэлээ.

Дараагийн уулзалтыг тэсэн ядан хүлээж байна.

За биднийг уулзуулсан сайхан газрын хуудас энэ шүү нөхдөө.

https://www.facebook.com/losbandidosrestaurant

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …