Хайртай бүсгүйдээ өөрийн “Бие”-ийг зориулав

Хамгийн жижиг булчингаас эхлээд үсний жижиг нүх, ширхэг хүртэлх деталь бүр нь бодит хүний анатоми бус, харин чадварлаг уран бүтээлчийн гараар урласан бүтээл. Японы уран барималч Хананума Масакичи 1885 онд өөрийгөө сүрьеэгээр өвчилсөн гэдэг онош сонсжээ. Тэрбээр хайртай бүсгүйдээ энэ гунигт мэдээг дуулгахын оронд өөрийн биеийг амьд мэт харагдуулах модон хуулбарыг урлаж эхэлсэн гэдэг. Хамгийн нарийн 5,000 ширхэг модон цуулдасыг хооронд нь цавуудан наасан нь нүдэнд үл үзэгдэх үенүүдийг бүтээжээ. Арьсыг санагдуулам лакаар бүрж, гараар урласан шилэн нүд хийгээд үсийг ширхэг, ширхэгээр нь шигтгэн урлав. Түүний энэ бүтээл хүний гараар бүтсэн урлаг хийгээд амьд бие хоёрын ялгааг эргэлзээнд оруулна. Энэ баримал нь зураачийн салах ёс болж түүний бие үүрд мод болон үлджээ.

Санал болгох мэдээ

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. …