НСУ-ын волейболын JIN AIR 2025-2026 оны V-Лигийн улирлын 3-р тойргийн тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Монгол улсаас
KOVO-ын V-лигийн улирлын дундах шилжилтээр буюу Deadline-аар Азийн квотын сонголтоор Тэжон хотын Jung kwan jang Red Sparks багт 외국인 선수 Waegugin seonsu Foreign player–ээр сонгогдсон Жамъянпүрэвийн Энхсоёлын ITC International Transfer Certificate, тамирчны олон улсын шилжилтийн гэрчилгээг FIVB Олон улсын волейболын холбоо баталгаажуулснаар тоглох эрх нь нээгдэж, анхны тоглолтондоо оролцлоо.
Энхүүшийн маань хувьд гадны том лигт том багийн гараанд гарч, энэ тоглолтын хамгийн анхны оноог багтаа авч V-Лигийн карьераа эрч хүчтэй эхлүүэн, эхний сетэд чухал үеүдэд хаалт, довтолгоогоор 4 оноо авч, баг нь хожсон ч 2-4-р сетээ дараалан алдаж GS Caltex Seoul kixx багт 3:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. Энэ тоглолтонд Энхүүш 4 сетээс 2 хаалт, 8 довтолгоо, 1 давуулалт, нийт 11 оноо авч, 33%-тай тоглов. Мөн 1-р бөмбөг хүлээн авалт болон хаалт, довтолгооны 7 алдаа гаргасан үзүүлэлттэй тоглолоо. Эсрэг багийн тамирчид өнөөдөр дөнгөж шинэ багтаа нэгдээд дэбют тоглолтоо хийж байгаа манай хүн лүү ихэнх давуултаа чиглүүлж, довтолгоог нь хязгаарлах, бүүр цаашлаад тоглолтоос гаргах зорилготой тактикаар тоглосон нь үр дүнгээ өгч 7 алдаа гаргуулж, 11 оноо авахуулав. Нээрээ золиг юм аа. За яахав дараагийн тоглолтоос энэ сул талаа нөхөөд ороод ирнээ. Ер нь л манай тамирчдын нийтлэг сул тал маань шүү дээ. Пасс хамгаалалт бол тэрнээс биш одоо манай тамирчид эрэгтэй, эмэгтэй аль аль нь ч Азийн тамирчдаас хаалт, довтолгоо болон бусад ур чадвараар дутахгүй болсон бөлгөө.
Тэгвэл энэ тоглолтонд эсрэг багаас Кубын шигшээ багаас 2010 оны ДАШТ, Турк, Итали, Польш, Хятад, Азербайжан, Грек, Филиппин, Солонгос гээд дэлхийн 8 улсын топ лигүүдэд тоглож байсан
Gyselle Silva 30 оноо 51%-тай тоглож багаа хожилд хүргэлээ. Тэрээр
V-лигийн энэ улирлын 3 тойргийн 15 тоглолтоос 472 оноо авсан амжилтаар тэргүүлж байна. Бас V-Лигийн түүхэнд 2023-2024 оны улиралд 36 тоглолтоос 1005 оноо, 2024-2025 оны улиралд 36 тоглолтоос 1008 оноо авч тэргүүлсэн бөгөөд энэ амжилт нь бүх цаг үеийн эмэгтэй тамирчдаас 1 улиралд авсан хамгийн өндөр оноо авалтын 3-т бичигджээ. 2024-2025 оны улиралд AI Peppers баг буюу манай Ц.Орхоны багийн эсрэг 1 тоглолтоос 55 оноо авч байсан нь V-лигийн түүхэнд мөн л гуравт бичигддэг.
Энэ улиралдаа Pink, болон Hi pass багуудын эсрэг 51 оноог хоёр ч удаа авч байсан жинхэнэ онооны машин аж. Сильвагийн 1 тоглолтонд 30-аас дээш оноо авах бол зүгээр БАНЧАН шүү дээ. Ийм л мундаг тамирчны эсрэг өнөөдөр анхны тоглолтоо хийлээ. Манай хүний хувьд байрлал нь байнга түүнтэй халз таарч байгаа учир маш гоё гоё дуэлууд явагдаж, 2 удаа гоё хааж, хаалтны гарнаас нь хэд хэд гаргаж оноо болгосон бол өөрөө ч хэд хэд гаргуулсан даа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл