“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
1. Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс – 128.0 мянган тонн, 56.2 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
2. 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 62.2 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 13.7% өслөө.
2026 онд 17 удаагийн арилжаагаар 109.2 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.3 сая тонн нүүрс арилжлаа.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл