“Хөлдүү” удирдагчтай “хүйтэн” төр

ysАливаа улс орны төр засгийн туйлын зорилго бол татвар төлөгчийн хөрөнгийг зөв зүйтэй  зохион байгуулж,  төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэж, иргэдийнхээ  эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалан, тэдний аятай таатай амьдрах боломжийг аль болох бүрдүүлэх  явдал байдаг. Энэ үүргийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Засгийн газрын бодлого чиглэлийг тухайн улсын Парламент гаргаж өгдөг. Үүний тулд парламентын гишүүд  нь тодорхой хугацаанд иргэдээс сонгогдож, парламентад олонхийн суудал авсан нь нам улс төрийн хүчин нь Засгийн газраа байгуулж ажилладаг. Хэрэв Засгийн газарын ажил унавал тэр нь эргээд парламентын олонхийн суудалтай улс төрийн хүчиндээ сөргөөр нөлөөлдөг тул, парламентын зүгээс Засгийн газраа шахаж,  шаардаж ажиллуулдаг ба эс бөгөөс түүнийг “татан буулгаж” шинэчилдэг журамтай.  Ердөө л ийм тодорхой чиг үүргийн функци  энд үйлчилдэг.

Харин манайд бол байдал арай өөр. Дээрх  зарчимын эсрэг үйлчилдэг хэд хэдэн хүчин зүйл байна. Хамгийн эхнийх нь Үндсэн хуулийн “дордуулсан 7 өөрчлөлт”-ийн нэг гэж эрдэмтэн судлаачид байнга  сануулан хэлдэг, эрх баригчидад “ашигтай” болохоор  түүнийг нь үл тоодог УИХ-ын гишүүн  давхар Засгийн  газрын гишүүн байх явдал.  Ингэснээр УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ёстой Засгийн газрын бүтэц “данхайж”, “том толгойтой” Ерөнхий сайдыг хүссэн хүсээгүй бий болгож байна.

УИХ-ын гишүүдийн нэлээд хэсэг нь  Засгаас их бага хэмжээгээр хараат байдалтай байгаа нь, мөн УИХ-ын гишүүдийн   цөөнгүй нь Ерөнхий сайдын дор ажилладаг Засгийн газрын гишүүд байгаа нь, парламентийн зүгээс Засгийн газарт тавих хяналтыг сулруулж, эргээд УИХ-ын зүгээс  Засгийн газрыг огцруулах боломжийг  хазаарлаж байна. Үүнийгээ ч анзаарсан, огцрохгүй гэдэгтээ бат итгэсэн, “эрх сүр”-дээ  эрдсэн Ерөнхий сайд нь  “цагаан дээр хараар бичсэн” хуулийн илэрхий заалтыг  зөрчихийг ч юман чинээ бодохгүйгээр үл барам, түүнийг нь хэлсэн, ухуулсан,  шүүмжилсэн  иргэдийг шүүхээр далайлган сүрдүүлж, АТГ мэтийн төрийн институтыг хууль хяналтын инситутыг  Засаг барьж байгаагаар далимдуулан шударга  ажиллах боломжийг нь хязгаарлаж байна. Хэрвээ Ерөнхий сайд биш, өөр  нэгэн  нэгэн, магадгүй МАН-ын  албан тушаалтан “Бумбардай”  хэмээх хүүхдийн цуврал комимкс  номонд зориулж тендергүйгээр 255.6 сая төгрөг гаргаж өгсөн бол АТГ-аас  шууд баривачлан, “аав”-ынд суулгах байсан бизээ.

Энэ бүхний үр дүнд засаг төрийн албан тушаалтан хууль зөрчиж болдог, танил талынхаа хүнд тендергүй 200-300 сая төгрөгийг шийдэж өгдөг, төрийн үйл ажиллагаа сайн ажиллаж байгаа мэтээр  хэвлэл мэдээлэлээр ухуулуулдаг, харийн улс оронд дээрэмчидэд барьцаалагдсан  иргэн нь тусламж хүсээд байхад “дуртайдаа гадагшаа  явчихаад” гэж хууль хүчний байгууллагынхан нь үл тоодог,  зах зээлийн үнээс 2-3 дахин нугалж төрийн байгууллагад аппарат шахдаг Засгийн газартай, иргэнээ шалгуулж, шүүхэд өгнө гэж  сүрдүүлдэг, “өндөг бол тансаг хэрэглээ” гэж  хэлж чаддаг “Хөлдүү” Ерөнхий сайдтай төр засаг оршсоор байна. Түүнийг огцруулья гэхлээр  түүнд тендер, хамаатан, хувийн компани, найз нөхөд, фракци, засгийн газрын гишүүн гэдгээрээ барьцаалагдсан улс төрчид шийдвэр гаргаж чадахгүй байна.

Эдгээрийн үр дүнд  засаг төрийн хийж хэрэгжүүлж байгаа  ажил нь иргэддээ хүрдэггүй, “хүйтэн, хөндий” байдлыг бий болгож,  төр засаг түшсэн нь хөлжсөөр, түмэн олон нь ядуурсаар …

 А.Галт

index

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …