2026 ОНЫГ ГБХНХЯ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд:

-Хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлэмж бий болгох, ажлын байранд цалин хөлс эрэгтэйчүүдийнхээс бага байгаа зэрэг эмэгтэйчүүдэд учирч буй асуудлуудыг шийдвэрлэх;

-Мэргэжлийн зөрүүтэй ажиллах хүчин 53 хувьд хүрч, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алсарсаар байгааг бодлогын тохируулга хийж засч, залуучуудыг тасралтгүй ажлын байртай байх боломжийг бүрдүүлэх;

-Ахмад настнуудыг зохистой ажлын байраар хангаж, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлнэ.

“Манай улсад 1 сая 466 мянга гаруй ажиллах хүчин байгаа ба ажилгүйдлийн түвшин 5,6 хувьтай байна. Ажилгүйдлийн түвшинг бууруулж, иргэдийн орлогыг бодитоор дэмжих шаардлагатай. Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи зэрэг нь хүнийг орлож, ажилтнаас шинэ ур чадварыг шаардан, насан туршийн сургалт хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгааг харгалзан үзэж, бодлого зорилтдоо тусган ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” үндэсний форумд оролцох үеэрээ хэллээ.

Санал болгох мэдээ

Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр …