НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР 2026 ОНЫ ТӨСВИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус X хуралдаан үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хуралдаанд нийслэлийн эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагатай холбоотой дараах 10 асуудлыг хэлэлцэн, төлөөлөгчид байр сууриа илэрхийлж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудлууд:

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  • Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих тухай

  • Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  • НОСК ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай

  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

  • Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

  • Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

  • Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай

  • Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай

Хуралдааны хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

“Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ

Болгарын Софи хотод болсон 77 дахь удаагийн “Странджа” олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван хүрэл …