УЛСЫН БИОЛОГИЙН XXXVI ОЛИМПИАД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ…

Улсын биологийн XXXVI олимпиад Улаанбаатар хотноо 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нээлтээ хийлээ.
Монгол улс НҮБ-ын “Цөлжилтийн эсрэг суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал”-ыг (COP17) эх орондоо хүлээн авч буй түүхэн жилтэй холбогдуулан Улсын биологийн XXXVI олимпиадыг “Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл” уриан дор зохион байгуулж байна.
🍀Энэ удаагийн олимпиад нь бүх шатны шалгаруулалтыг цахим системд суурилсан бөгөөд 400 боодол бичгийн цаасыг хэмнэж, байгаль эхдээ ээлтэй “ногоон” олимпиадыг зохион байгуулж буй нь онцлог юм.
🍀Улсын хэмжээнд бүрэн цахим хэлбэрт шилжсэн анхны олимпиад болж байгаа нь шалгалтын нээлттэй, шуурхай, шударга байдлыг хангах технологийн томоохон шинэчлэл боллоо.
🍀Олимпиадад 21 аймаг, нийслэлээс шалгарсан дунд болон ахлах ангилалд аймаг бүрээс 2, нийслэлээс 30 сурагч, багшийн ангилалд аймаг бүрээс 1, нийслэлээс 24 багш тус тус оролцож байна.
🍀Оролцогчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор энэ жилээс эхлэн Улсын шатанд онолын шалгалтыг хоёр үе шаттай болгон нэмэгдүүлсэн, багш ангилалд дадлагын ажлын шалгалтыг шинээр оруулсан нь оролцогчдын мэргэжлийн ур чадварыг бүх талаас нь үнэлэх боломжийг бүрдүүлж байна.
✅Олимпиадын ерөнхий зохион байгуулагч: Боловсролын ерөнхий газар, Монголын Биологийн Олимпиадын Хороо,
✅Хамтран зохион байгуулагч: МУИС, АШУҮИС, Монос группийн Эм зүйн шинжлэх ухааны их сургууль болон ШУА-ийн Биологийн Хүрээлэн ажиллаж байна.
✅Ивээн тэтгэгч: Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар, WWF-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монложистик Групп, ТН майнинг компани нар байгаль орчны шийдлийг эрэлхийлэгч ирээдүйн эрдэмтдийг дэмжин ажиллаж байна.

Санал болгох мэдээ

УРСГАЛ ЗАРДЛЫГ ХЭМНЭЖ, ЗАЙЛШГҮЙГЭЭС БУСАД БҮХ ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Монгол Улсын шинэ Засгийн газар бүрэлдэж, Батлан хамгаалахын сайдаар улиран томилогдсон Д.Батлут ажлаа хүлээн авсан …