Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

 Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын нэрт уран бүтээлч Сүн Иньчигийн бие даасан “Соёлын гүүр” үзэсгэлэн Улаанбаатар хотноо  “Монгол” арт галерейд энэ сарын 10-нд нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэн түүний олон талт авьяас чадвар, соёл хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн өвөрмөц хэв маягийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм.

Сүн Иньчи нь уран бичлэг, тосон зураг болон Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр бүтээл туурвидаг, дорнын гоо зүйг барууны техник, арга барилтай чадварлаг хослуулдгаараа дэлхийд танигдсан уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд гэрэл, сүүдрийн нарийн шийдэл, амьд мэдрэмжээрээ онцлог бөгөөд олон улсын урлагийн хүрээнд өндөр үнэлгээ авчээ.

Уран бүтээлчийн амжилтуудаас дурдвал, Forbes дэлхийн соёл урлагийн ёслолын алтан медаль хүртсэн, 2026 онд “Улсын хүндэт уран бүтээлч”, “Хятадын урлагийн анхдагч” цол хүртсэн зэрэг олон нэр хүндтэй шагнал, өргөмжлөлийн эзэн юм. Түүнчлэн Италийн Флоренц хотын Вилла цайзын гавьяат зураач, Харвардын их сургуулийн Урлагийн хүрээлэнгийн хүндэт академич, Төв Урлагийн Академийн (CAFA) зочин профессороор ажилладаг.

“Сүн Иньчи-гийн урлаг бол уламжлалт дорнын зураасан зураг болон барууны орчин үеийн гоо зүйн нэгдэл бөгөөд байгаль, хүн ба сэтгэлгээний зохицлыг илэрхийлдэг” хэмээн урлаг судлаачид үнэлдэг.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд …