COP17: Цэнхэр бүсийн бүртгэл нээгдлээ

Ирэх наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр бүсэд оролцох албан ёсны бүртгэл нээгдлээ.

Бүртгэл: https://indico.un.org/event/1022232/ хаягаар хийгдэж байна.

Цэнхэр бүс нь COP17 хурлын үндсэн талбар бөгөөд албан ёсны хэлэлцээ, дээд түвшний уулзалт, шийдвэр гаргах үйл явцууд энд болно. Төр, засгийн байгууллагууд, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад оролцогч талууд нэгдэн цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг бодлого, шийдлүүдийг хамтран хэлэлцэх юм.

Цэнхэр бүсийн бүртгэлд зөвхөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын итгэмжлэлтэй байгууллагуудын төлөөлөл хамрагдах боломжтой.

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/ 

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …