Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд оролцоно гэдгээ 50 улс мэдэгджээ

Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцоно гэдгээ дэлхийн 50 улс батлаад байна хэмээн тус наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Нурсултан Аденов мэдэгдлээ.

“Тус наадмын урилгыг 100 улсад илгээснээс одоогийн байдлаар 50 улс оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Оролцогчдын бүртгэл 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, бидний таамаглаж байгаагаар 95 улсын тамирчид хүрэлцэн ирэх болов уу” гэж тэрбээр ярив.

Түүний хэлснээр, Киргизийн тал дараагийн наадмыг зохион байгуулах асуудлаар гурван улстай яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.

Хоёр жилд нэг удаа явагддаг Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Киргиз улсад болно. Түүнд 3 мянга орчим тамирчин оролцож, үндэсний спортын 43 төрлөөр өрсөлдөнө.

Анхны наадам Киргиз улсын санаачилгаар тус улсад 2014 онд болж, Орос, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Киргиз, Литва, Монгол, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, Өмнөд Солонгос гэсэн 19 улсын баг тамирчид оролцжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Амралтын өдрүүдэд дараалсан барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг улирлын барилдаан өндөрлөхөд цөөн барилдаан үлджээ. …