Урлагийн шилдэг бүтээлийг тодруулах “Гоо марал-2013” наадам болно

  МҮОНРТ-ээс гурван жил тутам зохион байгуулж урлагийн шилдэг бүтээлийг тодруулдаг “Гоо марал-2013” наадам тун удахгүй болох гэж байна.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээсэн шилдэг бүтээлүүд өрсөлддөг уг тэмцээн манай улсын урлагийн салбарын уран бүтээлчдийн чансааг илтгэдэг наадам юм. Энэ жилийн наадамд доорх 15 номинациар шилдгүүдийг тодруулах юм.

1.    Жүжгийн урлагийн шилдэг бүтээл
2.    Дууны урлагийн шилдэг бүтээл
3.    Бүжгийн урлагийн шилдэг бүтээл
4.    Дүрслэх урлагийн шилдэг бүтээл
5.    Утга зохиолын шилдэг бүтээл
6.    Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл
7.    Радиогийн шилдэг бүтээл
8.    Телевизийн шилдэг бүтээл
9.    Хөгжмийн урлагийн шилдэг бүтээл
10. Монголын урлагийг дэлхийд сурталчилсаны учир
11 .Шилдэг байгууламж-Шилдэг бүтээл
12 .Циркийн шилдэг бүтээл
13. Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсний учир
14 .Монголын урлагт үнэмлэхүй гавьяа байгуулсан учир
1 5.Монголын урлагт үнэтэй дэмжлэг үзүүлсний учир
Наадамд  оролцох бүтээлүүдийг энэ сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанд бүртгэх бөгөөд “Гоо марал-2013” урлагийн тэргүүн дээд шагнал шардуулах ёслолын ажиллагаа 12 сарын 22-ны өдрийн 18:00 цагт УДЭТ-т болно.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …